Хvннv гvрний 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн тvvхт ойн хурдан морьдын уралдаан хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дөнгөж сая адуун сүргийн манлай азарга гарааны зурхайруу хөдөллөө. Азарганы уралдаанд газар газрын 370 гаруй алтан туурт тоосоо өргөхөөр гарж байна.
Энд уралдахаар гарч байгаа азарганууд дунд Амгалан төрийн ажнай шарга, даян аварга А.Сүхбатын хишиг хүрэн, МУМУяач Г.Батхүүгийн соёмбо зээрд, улсын наадмын түрүү Сүмбэн зээрд, улсын наадмын айраг Цоглог зээрд, Тугал ухаа, Их хурдын айраг Мөнхдэлгэрийн халтар, Завхан аймгийн Цэцэн уул сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Б.Содномцогийн жонон халтар, Алдарч уяач Жамбарын хүрэн азарга, Наранхүүгийн бүсэд хоёр айрагдсан хээр азарга, Самбадэлгэрийн бүсэд гурав айрагдсан сартай зээрд азарга, Ачаагийн бүсэд хоёр айрагдсан саарал, Отгонбаярын хилэн хар, Батсүхийн хишиг хүрэн азарга зэрэг хурдан ажнайнууд бүртгэгдсэн байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )