Нийслэлийн шүүхүүд “ГАДНЫН НӨЛӨӨ”-нд автах эрсдэлтэй тулгарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Т.Өсөхбаяр өөрийгөө тус шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлээд байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэрбээр, шүүхээс дөрвөн жилийн хорих ял аваад байгаа өмгөөлөгч Б.Баасанцогтын зохион байгуулсан гэх “нууц” уулзалтад оролцож, лифтний бичлэгт орсон байдаг ба түүний энэ үйлдлийг шүүгчийн ёс зүйн хариуцлага алдсан гэж үзэн, Шүүхийн сахилгын хорооноос шийтгэл оноогоод буй.

Ийнхүү хариуцлага алдаж, сахилгын арга хэмжээ авахуулсан тэрбээр өөрийгөө Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалд тэнцэнэ гэж үзжээ.

Харин олон нийтийн үзэл бодол огт өөр байгаа бөгөөд Т.Өсөхбаяр ерөнхий шүүгч болсноор шүүхийн хараат бус байдал алдагдаж, Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын нөлөөлөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тогтох аюултай хэмээн болгоомжилж байна.

Учир нь шүүгч Т.Өсөхбаярын оролцож, шийдвэрлэсэн хэргүүд эцэст нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, нартай холбогддог гэх. 

КЭЙС 1: С.ЭРДЭНИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСНООР АЛБАН ТУШААЛ ДЭВШИВ

2009 оны нэгдүгээр сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс тухайн үеийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнэд эрүүгийн 20747343  тоот хэрэг үүсгэж шалгасан байдаг. Энэ хэргийг Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэж 6 жилийн ял оноосон боловч Нийслэлийн шүүхээс хэргийг тус шүүх рүү буцаасан байдаг.

Улмаар Баянгол дүүргийн шүүх энэ хэргийг дахин хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.

Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүх бүрэлдэхүүнд Т.Өсөхбаяр нь илтгэгч шүүгчээр оролцсон бөгөөд тэрбээр энэ хурлын дараачаас Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгчээр тус тус дэвшин томилогдож байсан байна.

Энэ хэрэгт тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шууд нөлөөлсөн гэдэг бөгөөд үйл явдал дууссаны дараа хуралд улсын яллагчаар оролцсон н.Бадрал, шүүгч Т.Өсөхбаяр нар С.Эрдэнэтэй уулзахаар Солонгосыг зорьсон гэдэг мэдээлэл байдаг.

КЭЙС 2: АВГА АХ Б.ЧУЛУУНБААТАРЫН "ЗАХИАЛГААР" АНГЛИЙН ИРГЭНД ЯЛ ОНООВ

“Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар нь өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавд их хэмжээний авлига өгч хэргээ хаалгасан гэх мэдээлэл тухайн үед хэвлэлээр гарч байв. Тэд энэ хэргээр холбогдож, дотно нөхөрлөх болсон гэгддэг ба албан тушаалаа ашиглан гадаадын иргэнд хэрэг үүсгэж, шүүхээс хорих ял оноож байжээ.

Тодруулбал, “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар нь Пакистан гаралтай Английн иргэн Моншиг шүүхэд дуудуулж, уг хуралд шүүгчээр Т.Өсөхбаяр оролцож, ял оноожээ.

“Моннис”-ын Б.Чулуунбаатар нь Т.Өсөхбаярын авга ах бөгөөд өөрсдийн холбоо хамаарлыг ашиглаж ийнхүү хилс хэргээр ял оноосон байж болзошгүй аж. Учир нь Английн иргэн Монши монголын шүүхээс хилсээр ял оноосон гэж үзээд олон улсын шүүхэд зарга мэдүүлээд байгаа юм байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан, хилсээр ял тулгаж, дээрэмдсэн гэх 57 хэргийн дунд Т.Өсөхбаярын шийдвэрлэсэн хэд хэдэн хэрэг багтсан гэх бөгөөд сэргээн шалгагдахаар болоод байгаа аж.

Иймд, “Хонгил”-ын гэгдэх шүүгч Т.Өсөхбаяр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болвол нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хараат бус байдал алдагдаж, гаднын фракцын нөлөөлөл тогтоно гэх болгоомжлол хуулийнхны хүрээнд яригдаж байна. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.27.11) 2022 оны 11 сарын 04

Элбэгдорж гэх хүн хог

0  |  0
зочин(64.119.27.11) 2022 оны 11 сарын 04

Элбэгдорж гэх хүн хог

0  |  0
09(66.181.191.189) 2022 оны 11 сарын 04

Чулуунбаатар хулгайчын нүгэл нүдээрээ гоожих болсон доо. Олон хүн хулхидсан даа

0  |  0
DR. ADITYA(129.205.124.223) 2022 оны 11 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.124.223) 2022 оны 11 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
eee(95.118.123.199) 2022 оны 11 сарын 03

yamar uzlin muhai tsaraitai lalariud we ene 4-n pizda

0  |  0
ЗОЧИН(202.9.40.233) 2022 оны 11 сарын 03

ИЙМ БУЛАЙ ЮМНУУД ЮУН ШҮҮГЧ ХИЙХ

1  |  0
tv coment(122.201.21.117) 2022 оны 11 сарын 03

galzuursan bazarhuu bdi neg muu aimagin shuuh bichiger elbegdorj dorligjab ungajila shuu ih tm gahai boodon alsan gej ingeel arhia ugaal. tamhia tatal. er tgel sumin bcihiger nadha dorlogjab zasag unagjila shuu mundga baigaz

0  |  0
tv comenet(122.201.21.117) 2022 оны 11 сарын 03

galzuursan said tsolmon uurlad abs neg torin nuust yarilaa bas bid heden dudn gobi aimagin humus niled nadha elbegdorj jotsoi ustgaj amiar hiegl hurin tarajila shuu. huni amia nheel gej yarina.

0  |  0
shilen medee(122.201.21.117) 2022 оны 11 сарын 03

galzuursan jargaltulga erdnebat inegj ih uurlad bid 1 nadha elbege dabrahig darj ustagsa gej ehljilee.

0  |  0
нэргүй(103.11.195.34) 2022 оны 11 сарын 03

Шаал худлаа мэдээлэл байна. \n

0  |  0
.(66.181.180.136) 2022 оны 11 сарын 03

Үнэн бол нүгэл нь нүдээр нь гоожих болтугай, үр удам нь хамт төлөөсөнд явна даа

2  |  0
Top