Хүннү гүрэн төрт улс байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн түүхт баяр наадмын талбайд Есөн хөлт Их Цагаан сүлдээ залахаар найман шарга морио унасаар Монгол Төрийн есөн элч Монгол Улсын Төрийн ордоноос явсаар Төв цэнгэлдэх хүрээлэнд зуун торгон цэргээр хамгаалуулан сүр бараатай заллаа. Төрийн Их Цагаан сүлдээ наадмын торгон ногоон дэвжээнээ залсанаар Монгол Төрийн наадам албан ёсоор нээлтээ хийж байна. Наадамчин олонд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна.
Б.Алт
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )