Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хааны одон гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” хэмээжээ.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Энэ жил бол монголын төрийн түүхэнд онцгой билэг дэмбэрэлтэй жил тохиож байна. Түүхт их ойнууд давхацсан билэг дэмбрэлтэй өдөр Монгол Улсын Төрийн тэргүүн зарлиг гаргаж миний бие Эзэн Богд Чингисийн нэрээр нэрлэгдсэн энэхүү өндөр дээд шагналыг хүртэж буйдаа туйлын баяртай байна. Ерөнхийлөгч Танд, төр түмнийхээ төлөө зүтгэл,түмэн олныхоо итгэл хайрыг дааж, сайн сайхан үйлс бүтээж, сайн ажилласан Төрийн тэргүүн байгаарай гэж ерөөе” хэмээн хэллээ.
Б.Алт
Zimda.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )