ДОРНЫН ЗУРХАЙ: Элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Аргын тооллын 11 сарын 27, Адъяа гараг. Билгийн тооллын 4

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ХӨХ БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 08.15-17.04
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Гал

 

Суулга одтой, хөх бич өдөр. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enxbayr(66.181.160.19) 2022 оны 11 сарын 28

Zurhai

0  |  0
Top