Ерөнхийлөгч таван сум тавилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 11

Хүй долоон худагт өнөөдөр азарганы уралдаан болж Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын зээрд азарга түрүүлж Дунд-Говь аймгийн Өлзийт сумын харъяат Б.Наранхүүгийн хээр азарга аман хүзүүдсэн.

Төв Цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдаан нэгийн даваагаар үргэлжилж байгаа бол сурын талбайд Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхний таван сум тавьж цэц мэргэнээ үзсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт Үндэсний сурын холбооныхон бэлэг дурсгалын зүйл гардууллаа.

Б.Алт

Zimda.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top