ХЭНТИЙ: Бэрх тосгон хүртэлх авто зам цасанд боогджээ

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Цаг агаар хүйтэрч, зарим газарт их хэмжээний хур тунадас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замуудад халтиргаа гулгаа үүсэж, зарим газарт авто зам цасанд боогдоод байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн төвөөс Бэрх тосгон хүртэлх автозамд их хэмжээний цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсэж, нэлээд олон тооны машин цасанд боогдоод байгаа ажээ. Тиймээс онцын шаардлагагүй бол энэ чиглэлд зорчихгүй байхыг аймгийн онцгой байдлын албанаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top