ДОРНЫН ЗУРХАЙ: Нохой худалдаж авахад тохиромжгүй өдөр

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 04

БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2022.12.04 / НЯМ ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.24-17.01
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Хий

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top