[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Үсээ хүйтнээс хамгаалах 4 АРГА

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 03

Өвлийн улиралд үсээ эрүүл байлгахад амаргүй. Халуун газраас гэнэт хүйтэн цаг агаарт гарах, малгай өмсөх зэрэг нь үсний хэлбэрийг алдагдуулж, гэмтээдэг. Харин дараах энгийн аргууд таны үсийг эрүүл байхад тусална.


Ангижруулагч, маскийг илүү их хэрэглэ

Үсээ шампуньдсаныхаа дараа заавал бальзам, ангижруулагч, маск зэргээс хэрэглэж, удаан байлгаад угаа. Энэ нь хүйтэн цаг агаарт үсийг гэмтэхээс хамгаална.

Тосыг бүү март

Өвлийн улиралд таны үс гадаа төдийгүй гэртээ байхад ч гэмтдэг. Гэрт үсэнд сөргөөр нөлөөлдөг зүйл нь халаалт юм. Иймээс үсээ угаасныхаа дараа чийгтэй байхад нь тэжээлийн тос түрх. Эсвэл шампунь, тэжээлийн тос хоёроо хольж түрхэж угаах нь үсэнд тэжээл өгдөг.

Малгай өмс

Хүйтэнд гарах бүртээ малгай өмсөөрэй. Малгайгүй бол сайхан харагдах гээд байсан ч малгай гэдэг зүйл нь толгойны арьсыг даарахаас хамгаалдгийг санаарай.

Халуун сэнс, индүүний дараа шууд бүү гар

Та үсээ сэнсдэж, индүүдэх зэргийг хийсэн бол халуун индүүний дараа ядаж 30 минут болж байж гэрээсээ гараарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top