ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үс засуулахад тохиромжгүй

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 11

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.12.11 / Ням гараг
  • Билгийн тооллын: 18
  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 08.31-16.59
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Мод

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anujin(66.181.161.94) 2022 оны 12 сарын 12

Neg onts bish\n

0  |  0
Top