Нүүрсний хулгайд сэрдэгдээд буй Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар юу хэлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 11

Нүүрсний хулгайч нарыг ил болгох жагсаал найм дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна. Жагсаалаас үүдэлтэйгээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарыг нүүрсний хулгайтай холбоотой гэж МАН-ын хэд хэдэн гишүүд ил тодоор хэлсэн. Харин хулгайд сэрдэгдээд буй гишүүд ямар байр суурь илэрхийлэв? 


"Тавантолгой" ХК-ийн 19.77%-ийг "Ажнай корпораци" ХХК эзэмшдэг. Д.Бат-Эрдэнэ гишүүн "Ажнай корпораци" ХХК-д хувь эзэмшдэгээ АТГ-т тайлагнадаг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасаар ирсэн гэдгээ тайлбарладаг. 

Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдоод буй Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы үеэр дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

-УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Түр хорооны хугацааг сунгах хэрэгтэй. Энэ ажил нэлээн эр зориг шаардсан ажил. Ард түмний амьдрал хэцүү байна. 1072 хувьцааны ногдол ашиг хаана байна вэ. "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" ХК гэдэг хоёр өөр компани. Манай эрх баригчид шүүхээр нотлогдоогүй байхад сөрөг хүчний А.Адъяасүрэн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл шүү. Үүнийг хувь хүнийхээ үүднээс сайн бодоорой. Оффтейк гэрээний асуудлыг нээлттэй ярилцаж байж жагсагчдад тодорхой мэдээлэл өгнө. "Чалко" компанийн давуу эрхтэй машины талаар яагаад ярихгүй байна. Орон нутгийн "Тавантолгой" ХК-д би тодорхой хувьцаа эзэмшдэг нь үнэн. Энэ компани энэ жил нэгж хувьцаандаа 2500-3000 төгрөг тараана. Энэ жишгээр 1072 хувьцааг тараах боломж байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн талаар мэдээлэл өгч байсан ба уг мэдээллийн дараа А.Адъяасүрэн гишүүн ямар тайлбар өгч байсныг эргэн сануулж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЬЯАСҮРЭН:

-Ерөнхий сайдын ярианаас олон тооны машинтай А.Адъяасүрэн гэж сонсож байсан. Энэ талаар өөрөөс нь тодруулж болох байх. Ямар мэдээлэл аваад, яагаад ийм зүйл ярьсныг мэдэхгүй байна. Би УИХ-д орохоосоо өмнө бизнес эрхлэгч, татвар төлөгч, ажил олгогч эмэгтэй байсан. Миний хувьд 1300 ажилтантай тээврийн компанийг хариуцаж ажилладаг байсан. Та нар мэдэж байгаа байх. Нүүрсний экспорт сайн гарч байхад 13-15 мянган жолооч эндээс ашиг орлого олж, ажилладаг байсан. Тэрнээс би нүүрсний лиценз, уурхай эзэмшдэггүй.   

Одоогийн байдлаар нэг ч автомашингүй. Намайг нэр дэвшихээс өмнө харлуулах зорилгоор нүүрстэй холбогдуулж байсан. Би шалгуулахад бэлэн. Би хуулийн байгууллагаас зугтаасан зүйл байхгүй. Харин ч би тээвэр хийж, олон мянган залууг ажлын байраар хангаж байсан бизнес эрхлэгч эмэгтэй.  

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.112.124) 2022 оны 12 сарын 18

Энэ Ман болж өгвөл ардчилсан намын хэдэн хүмүүсииг нүүрснии хулгайд гүтгээд өөрсдиин хулгайчидыг авч үлдэх санаатай байгаа нөгөө Сү.Батболдын хүргэн гаалын дарга Асаралт гэдэг хүргэнээ зориуд хилээр зугтаалган байгаа түүнээс иим нүүрснии хулгайд нэр нь яриагдаад эхэлж байхад яагаад хилиин хориг тавихгүй байсан юм Сү .Батболд хулгайч С.Баяр Батүүл хулгайч хүн алсан яагаад Баатар цол өгөөд байж байдаг юм бэ С.Эрдэнэ гэж бас хулгайч байгаа яагаад өчин хүнии мөнгө ниигэмиин хангамжиин сайд байхдаа идсэн гэсэн яагаад энэ хүмүүс ял шитгэл эдэлэхгүй чимээгүй байгаад байгаа юм бэ Батүүл хулгайч Зориги

0  |  1
Зочин(192.82.91.209) 2022 оны 12 сарын 12

Нүүрсний хулгайн асуудлыг аль эрт яригдаж эхлэхэд тухайн үеийн Эрх баригч нам таслан зогсоох, урьдчилансэргийлэх боломжтой л байсан. Хачирхалтай юм аа.

0  |  0
kkkk(220.255.95.140) 2022 оны 12 сарын 12

7 жил хаан шг эрх мэдэлтэй НАМ сөрөг хүчний хамгийн жижиг биетэй хүүхнийг бүгд дээрхлэж нүүрсний хэрэгтэн мэт зарлаад сэвээд хэрэг тохох гд чичрээд УНАлаа.ЭНЭ _ жилд өөрсдийн бузар булай бүхнээ хав дарж байна даа. ядуурал авилгал ӨР ямар болсон билээ.ӨӨРСДИЙН эсрэг жагсаалийг өөрсдөө зохион байгуулж тэмцэгч дүр эсгэхээ болиосой.зль хууралт бол аймаар ГАРУУД юмаа

0  |  0
зочин (202.131.243.186) 2022 оны 12 сарын 12

МАН хулгайчдаа зарлаачээ ичихгүй энэ 2 г гээд байхын сү батболдоор ахлуулсан хулгайчуудаа зарлаач ард түмэн мэдэж байгаашдээ та нарыг

0  |  0
нарангэрэл(66.181.160.67) 2022 оны 12 сарын 12

сэрдэгдээд гэх юм байхгүй шүү наад хэд чинь бүгд хулгайч нар эрхийг цуцлаад шоронд хий хөрөнгийг хураагаад улсын өрийг төл

0  |  0
Эрдэнэочир(73.66.229.181) 2022 оны 12 сарын 12

ТА нар энэ ядаж яваа хүүхнээр бахаа хангаад хушуу хуруугаараа чичлээд байгаа юм.тэр Хүрэлбаатар авилага чинь Солонгос том хулгайчийн хамжигчийг яагаад оролдохгүй бна.

0  |  0
MGL(202.126.88.176) 2022 оны 12 сарын 12

Энэ гишүүд сайд нар томчууд чинь бүгд буруугүй ариухан амьтад юм бишүү

3  |  0
ширнэн(192.82.77.54) 2022 оны 12 сарын 12

баараггүй хулгайч бол батэрдэнэ.өөр хэнч биш.

2  |  0
Гаа(103.212.119.106) 2022 оны 12 сарын 12

Одоо хулгай хийсэн байгаа юм уу? ха ха ха

1  |  0
tenegt muu novsh(64.119.23.124) 2022 оны 12 сарын 12

muu novsh jinhene nvvrsenii hulgain zagalmailsan etseg ch dee. nogoo nvvrsenii hulgailgaas yl heleltseh hugatsaa duusan gej garsan 3400000 tonn nvvrs hulgailj zarsan boh zvrhtei hulgaich daa..

1  |  0
N(66.181.160.87) 2022 оны 12 сарын 11

Gichuudiin 30% ni holbogdson nuursnii geregt

1  |  0
zochin(49.105.85.61) 2022 оны 12 сарын 11

ardtumen nees hulgai hiij amdarj bga ene teneg nuhud ajil uguud ornoos zail uzeech

0  |  1
.(66.181.189.110) 2022 оны 12 сарын 12

Хэн ч байсан шийтгэж чадахгүй, бүгд холбогдсон, хугацаа хожиж уснаас яаж хуурай гаргах төлөвлөгөөгөө боловсруулж байгаа

4  |  0
Top