Тодруулбал өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүйтэй холбогдуулан орон нутгийн өмчит “Өв Агро” компанийн тариалсан, улаанбуудай, цагаан арвай, вандуй, овьёосны найрлагатай малын тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ 25 кг-аар савласан хэрчиж, хатаасан малын тэжээлийг 10 мянган төгрөгөөр бодож, малчдад өгөх бөгөөд нэг өрхөд 10 шуудай тэжээл өгөх аж. Түүнээс гадна 40 кг-ийн савлагаатай овъёосыг 30 мянган төгрөгөөр тооцож олгох бөгөөд нэг өрхөд таван шуудайг олгохоор шийдвэрлэжээ.
Харин нарийн ширхэгтэй рапс нэг боодлыг 7000 төгрөгөөр тооцож, нэг өрхөд 20 боодлыг тус тус нийлүүлэхээр болсон байна. Дээрх хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ малчид багийн Засаг даргаасаа оршин суугаа хаягийн тодорхойлолтыг авчрах шаардлагатай аж.
Хурлын үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж "2022 оны жилийн эцсийн мал тооллогод малчин өрх бүр малынхаа тоог үнэн зөв өгөх хэрэгтэй. Учир нь малын гоц халдварт өвчлөлийн үеэр нийт малын тоогоор вакцин захиалдаг. Хэрэв малаа дутуу тоолуулсан бол вакцинжуулалтанд тоо толгойгоор бүрэн хамруулж чадахгүйд хүрнэ" гэдгийг малчдад онцгойлон анхааруулав.
Сэтгэгдэл ( 0 )