Дорнод аймгийн ИТХ-ын өнөөдрийн /2022.12.12/ хуралдаанаар
Тухайлбал, Эрүүл мэндийн чиглэлээр Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн халаалтын тогооны засвар, Хэрлэн сумын нэгдүгээр багт байх "Ягаан цээнэ" өрхийн эрүүл мэндийн төвийн барилга, Булган сумын Эрүүл мэндийн төвийн засварын ажлыг тус тус гүйцэтгэхээр болсон бол боловсролын чиглэлээр долоон төрлийн төслийг явуулах аж.
Тодруулбал:
- IX цэцэрлэгийн барилгын засвар (Хэрлэн сум IX баг)
- Цэцэрлэгийн халаалтын тогооны засвар (Чойбалсан сум)
- II цэцэрлэгийн барилгын сантехникийн засвар (Хэрлэн сум II баг )
- VIII цэцэрлэгийн барилгын хаалга, гадна тамбурын ажил (Хэрлэн сум XX баг )
- Ерөнхий боловсролын VIII сургуулийн барилгын гадна засвар (Хэрлэн сум VII баг )
- Ерөнхий боловсролын II сургуулийн гадна дулааны шугамын засвар (Хэрлэн сум VIII баг)
- Зангиат хороолол болон хүүхдийн цэцэрлэгийн дулаан, цэвэр, бохир ус, гадна цахилгаан, холбооны шугам (Хэрлэн сум IV баг) зэргийг шинэчлэн сайжруулахаар болсон байна.
Түүнчлэн Хэрлэн сумын хог хаягдал цэвэрлэх болон хуучин хогийн цэгийг дарж булшлах ажилд дээрх санхүүжилтын тодорхой хувийг зарцуулахаар болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )