ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үс засуулбал ЖАРГАЛ ирнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.12.19 / Даваа гараг
  • Билгийн тооллын: 26
  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.38-17.01
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Мод

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.100.210) 2022 оны 12 сарын 19

Битгий балайрцгаагаад байлдаа

0  |  0
Top