ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үс засуулбал эд, мал арвижна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.12.27 / мягмар гараг
  • Билгийн тооллын: 5
  • Үс засуулвал: Эд,мал арвижна
  • Наран ургах, шингэх: 08.41-17.05
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Мод

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top