ДОРНЫН ЗУРХАЙ: Эв, эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 06

Аргын тооллын 1 сарын 6, Сугар гараг. Билгийн тооллын 15

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ХӨХ МЭНГЭТЭЙ, ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 08.41-17.14
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Гал

 

Хэрцгий охин одтой, хөх хулгана өдөр. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top