Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дөчийн шорооноос алаг зам хүртэлх 35 км зайд цасан бүрхүүл үүсэж, тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй байдал үүсээд байсныг хэвийн болгож, хөдөлгөөнийг нээлээ.
Зорчих хөдөлгөөн хэвийн болсноор өвөлжилт хүндэрсэн газар луу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, иргэд малчид хүнс, түлш, өвс тэжээлээ татах боломж бүрдэж байгаа юм.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын хэсэг Цагаан-Овоо сумын болон багийн удирдлагуудтай хамт газар дээр нь ажиллан, зуд болон зудархуу болсон газруудаас хүсэлтийн дагуу таван өрхийн 3000 гаруй малыг бэлчээртэй газар луу нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )