ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

Аргын тооллын 1 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 16

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.41-17.16
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Төмөр

 

Өглөгт охин одтой, хөхөгчин үхэр өдөр. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top