ДОРНЫН ЗУРХАЙ: Бизнес эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 08

Аргын тооллын 1 сарын 8, Адъяа гараг. Билгийн тооллын 17

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, УЛААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 08.41-17.17
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Төмөр

 

Найралт эх одтой, улаан бар өдөр. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top