ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, гахай жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Аргын тооллын 1 сарын 9, Сумъяа гараг. Билгийн тооллын 18

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 08.40-17.18
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Огторгуй

 

Үнэг одтой, улаагчин туулай өдөр. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top