ДОРНОД: Цагаан зудтай газраас 32 малчин өрхийг нүүлгэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

Дорнод аймгийн зарим бүс нутагт цагаан зуд нүүрлэж, мал, малчдын нөхцөл байдал хүндрээд байна. Үүнтэй холбогдуулан аймаг сумдын удирдлагууд болоод Онцгой комиссийнхон яаралтай арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал, өвөлжилт хүндэрсэн сумдын малчин өрхүүдийн хүсэлтийн дагуу Баянтүмэн сумаас 17, Цагаан-Овоо сумаас 15 малчин өрхийг нүүлгэх ажлыг тус сумдын Онцгой комисс зохион байгуулж байна.

Түүнчлэн Булган сумын цагаанаар зудархуу түвшинд хүрсэн IV багийн зарим малчин өрхийг бэлчээртэй газар луу оторлуулан нүүлгэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Оторлуулан нүүлгэх ажлыг аймаг, сумын Онцгой комисс, Зэвсэгт хүчний 327 дугаар ангитай хамтран хэрэгжүүлэх юм. Мөн зам гаргах, сумдын аюулгүйн нөөцөөс өвс тэжээлийн дэмжлэгийг үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top