ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийхэд сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Аргын тооллын 1 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын давхарласан 18

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАР ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 08.40-17.19
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Ус

 

Их морь одтой, шар луу өдөр. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top