ДОРНЫН ЗУРХАЙ: Гахай жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Аргын тооллын 1 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын 21

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.38-17.23
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Хий

 

Тугчин одтой, цагаагчин хонь өдөр. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top