Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн "Биологийн олон янз байдал, тэр дундаа ховордож буй ан амьтан, ургамлыг хамгаална" гэх зорилтын хүрээнд Гурвантэс суманд зэрлэг ан амьтдад зориулсан идэш тэжээл болон уст цэгийг байгуулжээ. Нийтдээ арван газарт тус биотехникийн ажлыг зохион байгуулсан бөгөөд энэхүү ажил нь зэрлэг амьтдын тоо толгой цөөрөх, ховордохоос урьдчилан сэргийлэх зорилготой хийгдэж байгаа юм.
Идэш тэжээл, уст цэг байгуулах ажлыг "Аргаль янгир хамгаалах сан"-ынхан хийж гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )