ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Аргын тооллын 1 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 25

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 08.36-17.28
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Онгоц одтой, хөхөгчин гахай өдөр. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top