ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ЖАРГАЛ үргэлжид ирнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Аргын тооллын 1 сарын 18, Буд гараг. Билгийн тооллын 26

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.35-17.30
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Ус

 

Эрхтэний тэнгэрт одтой, улаан хулгана өдөр. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top