ДОРНЫН ЗУРХАЙ: Архи уух, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Аргын тооллын 1 сарын 19, Бархасвадь гараг. Билгийн тооллын 27

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 08.34-17.31
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Уул

 

Гар одтой, улаагчин үхэр өдөр. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top