ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 29

Аргын тооллын 1 сарын 29, Адъяа гараг. Билгийн тооллын 8

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ТАВАН ШАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 08.24-17.46
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Хий

 

Гоё хүүхэн одтой, улаагчин гахай өдөр. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top