ДОРНЫН ЗУРХАЙ: Балжиннямтай өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Аргын тооллын 1 сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 9

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, ШАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Наран ургах, шингэх: 08.23-17.48
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Гал

 

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар хулгана өдөр. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагшаа мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top