"Dispatch" Кэти Луис Сондерсийн төрөх бэлтгэлээ хангаж буй зургуудыг ДЭЛГЭЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Нэгдүгээр сарын 30-ний өдөр жүжигчин Сун Жүн Ки жүжигчин Кэти Луис Сондерстой гэр бүл зохиож байгаа тухайгаа захидлаар дамжуулан мэдээлсэн. 

Уг мэдээлэл цацагдсаны дараа Dispatch Кэти Луис Сондерсийг ээжийнхээ хамт  Өмнөд Солонгост төрөх бэлтгэлээ ханган дэлгүүр хэсэж буй зургуудийг нийтэлжээ. Зураг дээр Кэти эмэгтэй хүүхдийн хувцасны тасагт явж буй нь тод харагдана. Үүнээс үзэхэд хосууд эмэгтэй хүүхэдтэй болох гэж байж магадгүй хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглаад байна. 

Dispatch-ийн мэдээлснээр Кэти өнгөрсөн хавар Сун Жүн Китэй хамт Өмнөд Солонгост иржээ. Тухайн үед Ханнам-ду дахь виллад хамт амьдарч байсан бөгөөд хүмүүсийн харцыг үл тоон хамтдаа аялалд явж байсан гэнэ. Сун Жүн Кигийн хувьд Кэтиг Өмнөд Солонгост тухтай байлгахын тулд чадах бүхнээ хийж байгаа аж. 

Зураг авалтын цагийн хуваариас үүдэн гэрээсээ хол байх явдал их гардаг тул Сун Жүн Ки Кэтид англи хэлний орчуулагч хөлсөлж өгчээ. Dispatch-ийн мэдээлснээр Сун Жүн Ки Кэтиг хөл хүнд болсныг мэдсэнийхээ дараа эцэг, эхийг нь Өмнөд Солонгост авчирчээ. Кэти болон түүний гэр бүлийнхэн Итэвонд байрлах 20 тэрбумын виллад нүүн ирсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top