Н.Урин: Хайр гэнэн, тэнэг байх тусмаа дүрэлзсэн байдаг. Гэхдээ...

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

"The Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогчдын нэг дуучин Н.Уринг олон нийт юүтүбэр гэдгээр нь сайн мэднэ. Хэсэг хугацаанд завсарласны эцэст өөрийнхөө сэтгэл зүйг анагааж буй үйл явцаа бичлэг болгон оруулсан тэрээр сэтгэл зүйн асуудалтай байгаа хүмүүст багагүй дэмжлэг болсон. 

Тэрээр хамгийн сүүлд "Soul Search Podcast"-д оролцжээ. Одоогийн сэтгэл зүй болон хайр гэж чухам юу болох тухай өөрийн мэдрэмжийг хуваалцсан тэрээр "Хайр чинь гэнэн, тэнэг байх тусмаа жинхэнэ дүрэлзсэн, хөөрхөн байдаг. Гэхдээ гүн гүнзгий харилцаа үүсгэх гэж байгаа бол тодорхой хэмжээнд логик сэтгэлгээгээ ашиглах хэрэгтэй. Энэ нь гэнэн байхаа боль гэсэн үг биш. Амьдралд яалт ч үгүй логик шийдвэр гаргах өдрүүд ирдэг. Үүнд гэнэн, тэнэг хайраараа хандаж болохгүй юм шиг санагддаг. Ямар үед логик сэтгэглгээгээ ашиглах вэ гэдгээ хүн шийдэж сурах хэрэгтэй гэж би сүүлийн үед бодоод байгаа. Өмнөх хайр дурлалын харилцаанаасаа шарх авчихсан, байнга логикоор хандаад байдаг бол тэр буруу. Тэр хүн чинь чамайг зовоогоод байхад гэнэн, тэнэг хайраараа хайрлаад байвал өөрийгөө алж байгаа хэрэг. Тэгэхээр ямар үедээ гэнэн, ямар үедээ логикоор хандах нарийн зурвасыг олох хэрэгтэй байх. 

Өмнөх шархнаасаа үүдэн залуугаараа догдлох мэдрэмжээ алдах нь үнэхээр тэнэг хэрэг гэж боддог. Залуу байна шүү дээ. Хэчнээн шарх авч, хайраас айдаг болсон ч бид бүгд л хайрыг хүсэж байгаа. Өөртөө хайр хүлээж авах орон зай үлдээж нээлттэй байлгахгүй бол хайр чамайг яаж хайж ирэх билээ. Хүмүүс яагаад тэгдэгийг би гайхаад л байна. Шарх авчхаад хаагдчихдаг гэхээр маш их айдастай байна, өвдөлт нь хэт гүн байсан байна, ахиж ийм өвдөлт мэдэрмээргүй байна... Гэхдээ өмнөх харилцаагаа харахад гоё үе зөндөө байсан шүү дээ. Тэр талыг нь харах хэрэгтэй. Хүмүүс өмнөх харилцаагаа тэр чигт нь шарх, зовлон, өвдөлт гээд харчихдаг. Хайр дахиж ирнэ. Хайр дандаа л ирдэг, хаа сайгүй байдаг" гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хохо(43.242.243.155) 2023 оны 02 сарын 04

Хөгшин болсон ч догдолдог.

1  |  0
Guest(122.201.31.214) 2023 оны 02 сарын 02

Genen bodol bna daa

1  |  0
Top