ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 05

Аргын тооллын 2 сарын 5, Адъяа гараг. Билгийн тооллын 15

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ХӨХ МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 08.15-17.57
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Мод

 

 

Үнэг одтой, хөх морь өдөр. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top