ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хийморийн дарцаг хатгахад сайн

2023 оны 02 сарын 10

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР МЭНГЭТЭЙ ХАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.02.10 / Баасан гараг
  • Билгийн тооллын: 20
  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 08.07-18.05
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top