ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр луу, бич жилтнээ ЭЕРЭГ сайн

2023 оны 02 сарын 11

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.02.11 / Бямба гараг
  • Билгийн тооллын: 21
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.06-18.07
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Ус

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top