Өмнөд Солонгосын “Physical: 100” спорт, тулаан, тэсвэр хатуужлын шоу Netflix-ийн Шилдэг ТВ шоу төрлийн чансааг итгэл төгс тэргүүлж эхэллээ.
“Physical: 100” шоунд 100 оролцогч янз бүрийн даалгавар биелүүлэн, тэргүүн байрны 300 сая воны (245,000 доллар) төлөө өрсөлддөг шоу. Шоунд Өмнөд Солонгосын шилдэг бодибилдинг, рагби, чөлөөт бөх, холимог тулаан, жүдо, кросфит, сырым бөхийн тамирчдаас гадна бүжигчин, цэргийн офицер, гал сөнөөгч, шоронгийн харгалзагч, модель, блогчин зэрэг өөртөө итгэлтэй, биеийн хөгжил сайтай хүмүүс оролцож байгаа юм.
Ялангуяа Пёнчан олимпын чарганы төрлийн олимпын аварга Юн Сон Бин, гимнастикийн олимпын аварга Ян Хак Сон, алдарт жүдоч, холимог тулаанч Акияма гэсэн нэрт тамирчид оролцсон нь шоуг улам сонирхолтой болгож байгаа юм.
Даалгавар зарлах, өрсөлдөгчөө сонгох зэрэг нь БНСУ-ын “Squid Game” киног санагдуулам, тун сонихролтой энэ шоу дэлхийг байлдан дагуулж байна. Та тухлан сууж, таалан соёрхоорой. Уйдахгүй гэдэгтээ итгэлтэй байж болно.
Сэтгэгдэл ( 0 )