ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үнэт эрдэнийн зүйл авахад сайн

2023 оны 02 сарын 15

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.02.15 / Лхагва гараг / 
  • Билгийн тооллын: 25
  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 07.59-18.13
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top