ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр удирдлагын суудалд суух, их хүмүүнтэй уулзахад сайн

2023 оны 02 сарын 26

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.02.26, Ням гараг
  • Билгийн тооллын: 7
  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 07.40-18.31
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hobooni ebsel(64.119.21.23) 2023 оны 02 сарын 26

acool abstrali tsagdad baridahda mdono shgeel onigo jostoi onigotoi yumaa

0  |  0
irgeni holboo(64.119.21.23) 2023 оны 02 сарын 26

jostoin aimar shuu buren esegeti daichin tsagda swaft orj ireel acool shladan barial amagag bogig bas shaldan bas nogoo amarhu shaldna acahd yablaa abstrlai hotod.

0  |  0
irgeni(64.119.21.23) 2023 оны 02 сарын 26

abstali a cool shoornd barisan baiha tin time unen geele shuu

0  |  0
Top