ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Аргын тооллын 3 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 11,

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 07.30-18.38
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 3 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 11, Өглөгт охин одтой, цагаан бич өдөр. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top