Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл (NEACAP) болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET) ажиллаж Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн Монгол Улсад болж буй Цэвэр агаар – дээд түвшний чуулга уулзалтаар дээрх хөтөлбөрийн зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа ба агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцлоо.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлсэн юм.
Өнөөдрийн арга хэмжээ Сайд нарын түвшний дугуй ширээний уулзалтаар эхлэх ба Монгол Улсын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Бүгд найрамдах Казакстан Улсын Экологи, геологи, байгалийн нөөцийн дэд сайд Нуркен Шарбиев , Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Байгаль орчны сайд Насир Ахамед, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Оно Хироши , БНСУ-ын Байгаль орчны судалгааны Үндэсний хүрээлэнгийн Ерөнхийлөгч бөгөөд Дэд сайд Ким Донгжин хүрээнд болох юм.
Цэвэр агаар – Дээд түвшний уулзалт үндсэн 5 хэлэлцүүлгээс бүрдэх ба Олон улсын 12 байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллийн аж, ахуй нэгжүүд сэргээгдэх эрчим хүч ашигласан, байгальд ээлтэй шилдэг технологи, шийдлийг танилцуулах үзэсгэлэн, үйл ажиллагааны танилцуулах арга хэмжээ /Side event/ зохион байгуулна.
Хэлэлцүүлэг:
Одоогийн байдлаар хоёр дахь буюу Агаарын чанарын мониторинг хэлэлцүүлэг хэлэлцэж дууссан байна.
Сэтгэгдэл ( 0 )