ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 05

Аргын тооллын 3 сарын 5, Адьяа гараг. Билгийн тооллын 13

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 07.26-18.41
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 3 сарын 5, Адьяа гараг. Билгийн тооллын 13, Үнэг одтой, хар нохой өдөр. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top