ДОРНЫН ЗУРХАЙ: Их хүмүүнтэй уулзахад сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

Аргын тооллын 3 сарын 6, Сумьяа гараг. Билгийн тооллын 14,

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 07.24-18.43
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 3 сарын 6, Сумьяа гараг. Билгийн тооллын 14, Их морь одтой, харагчин гахай өдөр. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top