ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр тахиа жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 08

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ГУРВАН ХӨХ МЭНЭГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.03.08 / Лхагва гараг
  • Билгийн тооллын: 16
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.20-18.46
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Уул

Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top