ДОРНЫН ЗУРХАЙ: Морь жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Аргын тооллын 3 сарын 9, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17,

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, УЛААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 07.18-18.47
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 3 сарын 9, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17, Тугчин одтой, улаан бар өдөр. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top