ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэхэд сайн

2023 оны 03 сарын 12

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН НАЙМАН МЭНГЭТЭЙ ЦАГААН ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.03.12, Ням гараг
  • Билгийн тооллын: 20
  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 07.12-18.52
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top