ДОРНЫН ЗУРХАЙ: Эд агуурс авахад сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

Аргын тооллын 3 сарын 15, Буд гараг. Билгийн тооллын 23,

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ХАР БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 07.06-18.56
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 3 сарын 15, Буд гараг. Билгийн тооллын 23, Гар одтой, хар бич өдөр. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба жилтнээ могой, морь сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top