Аргын тооллын 3 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын битүүн,
ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАР БАР ӨДӨР
Аргын тооллын 3 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын битүүн, Шувуун хошуут одтой, шар бар өдөр. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд (5ц 14м)-д болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл ( 0 )