ДОРНЫН ЗУРХАЙ: Их хүмүүнтэй уулзахад ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Аргын тооллын 3 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 1,

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 06.52-19.06
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 3 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 1, Могойг хүлэгч одтой, шарагчин туулай өдөр. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top