Жастин Тимберлейк “Louis Vuitton” брэндийн элч болов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Дуучин Жастин Тимберлейк Францын загварын “Louis Vuitton” ордны элч болжээ. Тэрбээр тус брэндийн Японы зураач Яйои Күсаматай хамтран бүтээсэн шинэ коллекцын сурталчилгаанд оролцсон байна.

Алдарт гэрэл зурагчин Стивен Мейзелийн авсан гэрэл зурагт 42 настай дуучин хоёр арьсан цүнхтэй авхуулжээ. Цүнхнүүдийг Күсамагийн бүтээл болох хулууны зураг, “Louis Vuitton” брэндийн логогоор чимэглэжээ. Дуучны гар дээр зураачийн зурсан олон өнгийн хулууг харуулсан байна.

Жастин Тимберлейкээс гадна тус брэндийн сурталчилгаанд алдарт теннисчин Наоми Осака, жүжигчин Кейт Бланшетт, Чон Хойен, Леа Сейду, Жоу Донгюй нар тоглосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top