ДОРНЫН ЗУРХАЙ: Найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

Аргын тооллын 3 сарын 23, Бархасвадь гараг. Билгийн тооллын 2

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ЦАГААН ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.50-19.08
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 3 сарын 23, Бархасвадь гараг. Билгийн тооллын 2, Шийдэм одтой, цагаан луу өдөр. Энэ хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top