ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 25

Аргын тооллын 3 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 4

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, ХАР МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 06.46-19.11
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 3 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар морь өдөр. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top